ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 18

Аргын тооллын 1 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 08.35-17.29
  • Барилдлага: Хотол чуулган   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 1 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Шийдэм одтой, цагаагчин могой өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртасна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top