ДОРНЫН ЗУРХАЙ: Буян номын үйл эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

Автор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 30

Аргын тооллын 1 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 20

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 08.23-17.48
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 1 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 20, Харцага одтой, харагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top