ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 06

Аргын тооллын 2 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 26

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.14-17.59
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 2 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 26, Гар одтой, цагаан хулгана өдөр. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top