ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 14

 

Аргын тооллын 2 сарын 14, Буд гараг. Билгийн тооллын 5

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ШАР БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 08.01-18.11
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 2 сарын 14, Буд гараг. Билгийн тооллын 5, Дэлгэрүүлэгч одтой, шар бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top