ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч, хүч ихсэнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 19

Аргын тооллын 2 сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 10

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 07.53-18.19
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 2 сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Хэрцгий охин одтой, харагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ. Хур усан болох улирал (12ц 16м) эхлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top