ДОРНЫН ЗУРХАЙ: Морь, нохой жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 20

Аргын тооллын 2 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 11

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ХӨХ БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 07.51-18.21
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 2 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 11, Өглөгт охин одтой, хөх бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top