Аргын тооллын 2 сарын 25, Адъяа гараг. Билгийн тооллын 16
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын 2 сарын 25, Адъяа гараг. Билгийн тооллын 16, Бага морь одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:42-18:29. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл ( 0 )