ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнээ ЭЕРЭГ сайн

Автор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 26

Аргын тооллын 2 сарын 26, Сумъяа гараг. Билгийн тооллын 17

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ЦАГААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 07.40-18.30
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 2 сарын 26, Сумъяа гараг. Билгийн тооллын 17, Харцага одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:40-18:30. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top