ДОРНЫН ЗУРХАЙ: Шинэ гэр, байр авахад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 27

Аргын тооллын 2 сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 18

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 07.38-18.32
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 2 сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 18, Тугчин одтой, цагаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top