ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

Аргын тооллын 3 сарын 18, Сумъяа гараг. Билгийн тооллын 9

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.59-19.02
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 3 сарын 18, Сумъяа гараг. Билгийн тооллын 9, Хэрцгий охин одтой, цагаагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top