ДОРНЫН ЗУРХАЙ: Архи уух, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 21

Аргын тооллын 3 сарын 21, Бархасбадьгараг. Билгийн тооллын 12

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ХӨХ БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.52-19.06
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 3 сарын 21, Бархасбадьгараг. Билгийн тооллын 12, Үнэг одтой, хөх бич өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top