ДОРНЫН ЗУРХАЙ: Элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 22

Аргын тооллын 5 сарын 22, Буд гараг. Билгийн тооллын 14

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААН НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 05.05-20.32
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 5 сарын 22, Буд гараг. Билгийн тооллын 14, Хонгорцог одтой, улаан нохой өдөр. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top