“ХААН Банкны ой”-д 40,000 мод ургаж байна   

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 27

ХААН Банк нь 2007 оноос эхлэн “ХААН банкны ой” хөтөлбөрийг санаачлан Монгол орны өнцөг булан бүрд мод бут тарих ажлыг тууштай хэрэгжүүлж ирсэн билээ. 2021 оноос тодорхой газарт төвлөрөн ойжуулах ажлыг хийх зорилго тавьж, Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд нөхөн сэргээлт нэн шаардлагатай 40 га газрыг ойжуулах ажлыг эхлүүлсэн юм. Уг газарт 108 мянга орчим мод тарихаар төлөвлөж, 2021-2023 онд 24 га газарт хүлэмжид бойжуулсан бортоготой нарс мод тарьсан юм. 

2024 оны хаврын мод тарих өдрийн хүрээнд ХААН Банкны 100 гаруй ажилтнууд хамтран Сэлбэ голын эх, Их баяны орчим газарт мод нэмж тарих ажлыг гүйцэтгэлээ. 4 дэх жилдээ үргэлжилж буй Улаанбаатар хотын ундны усны ундарга болсон Сэлбэ голын эх орчмыг ойжуулах, нөхөн сэргээх ажлыг Нийслэлийн байгаль орчны газар болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран арчилгаа хяналттай хийж буйгаараа онцлог юм. Ийнхүү ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар хотын Сэлбэ голын эх орчмын 40 га газарт нийт 40,000 шинэс нарс мод ургаж байна.

Агаарын бохирдлыг багасгахад чухал нөлөө үзүүлдэг шинэс, нарс модыг энэ бүсэд тарьснаар ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Сэлбэ голын эхийн ундаргыг сэргээх, улмаар Туул голд цутгах урсцыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. ХААН Банк нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд, байгаль орчныг хамгаалж, эх орноо ирээдүй хойч үедээ эерэг сайхнаар үлдээхэд хувь нэмэр оруулж тууштай ажилласаар байна.

 

 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top