ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 29

Аргын тооллын 5 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 21

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.59-20.40
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 5 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 21, Тооно одтой, харагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top