ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 30

Аргын тооллын 5 сарын 30, Бархасбадь гараг. Билгийн тооллын 22

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ, ХӨХ МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 04.58-20.41
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 5 сарын 30, Бархасбадь гараг. Билгийн тооллын 22, Чөдөр одтой, хөх морь өдөр. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top