ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 03

Аргын тооллын 6 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 27

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ШАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 04.56-20.45
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 6 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 27, Шийдэм одтой, шар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top