ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийх, бизнес эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 04

Аргын тооллын 6 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 28

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.55-20.46
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 6 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Гоё хүүхэн одтой, шарагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top