ДОРНЫН ЗУРХАЙ: Гэр бүрэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 06

Аргын тооллын 6 сарын 6, Бархасбадь гараг. Билгийн тооллын 30

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 04.54-20.47
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 6 сарын 6, Бархасбадь гараг. Билгийн тооллын 30, Чөлөөт эх одтой, цагаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top