ДОРНЫН ЗУРХАЙ: Зуны ДУНД сарын ШИНИЙН НЭГЭН

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 07

Аргын тооллын 6 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 1

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ХАР БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 04.54-20.48
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 6 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 1, Гөрөөсөн толгой одтой, хар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top