ДОРНЫН ЗУРХАЙ: Балжинням өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 09

Аргын тооллын 6 сарын 9, Адьяа гараг. Билгийн тооллын 3

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ХӨХ ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Наран ургах, шингэх: 04.53-20.50
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 6 сарын 9, Адьяа гараг. Билгийн тооллын 3, Өглөгт охин одтой, хөх луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Балжинням өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top