ДОРНЫН ЗУРХАЙ: Дашням өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

Аргын тооллын 6 сарын 10, Сумъяа гараг. Билгийн тооллын 4

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

 

 

  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.50
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 6 сарын 10, Сумъяа гараг. Билгийн тооллын 4, Найралт эх одтой, хөхөгчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна. Дашням өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top