ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 12

Аргын тооллын 6 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 6

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 04.53-20.51
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 6 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 6, Их морь одтой, улаагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top