ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

Автор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

Аргын тооллын 6 сарын 16, Адьяа гараг. Билгийн тооллын 10

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 04.52-20.53
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 6 сарын 16, Адьяа гараг. Билгийн тооллын 10, Тэргүүн дагуул одтой, цагаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top