Д.Трамп руу халдсан этгээд ганцаараа байсан эсэхийг ШАЛГАЖ БАЙНА

2024 оны 07 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг энэ сарын 13-нд дэмжигчидтэйгээ уулзалт хийх үеэр нэгэн этгээд халдаж, баруун чихэнд нь шархдуулсан билээ.

Доналд Трамп руу халдах гэж байгааг харсан хүмүүс цагдаа нарт сануулан хашгирснаар галт зэвсэгтэй этгээдийг олон хүний аминд хүрэхээс нь өмнө аюулгүй болгож чадсан юм. Пенсилвани мужид болсон уулзалтын үеэр гал нээсэн этгээдийг дор нь барьж, зэвсгийг аюулгүй болгож, Холбооны мөрдөх товчооны лабораторийн шинжилгээнд явуулжээ. Түүний гэр болон автомашинаас нь сэжигтэй төхөөрөмж илрүүлсэн байна.

Доналд Трамп баруун чихэндээ шархдаж, уулзалтад оролцож байсан нэг эрэгтэй амиа алдаж, хоёр хүн хүнд шархаджээ. Пенсилванийн захирагч Жош Шапирогийн мэдээлснээр, амиа алдсан эрэгтэй 50 настай бөгөөд гэр бүлээ хамгаалахыг оролдож, амиа алджээ. Шархадсан хоёр эрэгтэй 57, 74 настай аж.

Халдлага үйлдсэн этгээд хэргийн газар ганцаараа байсан ч түүнд өөр хамсаатан байсан эсэхийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байна. Гал нээсэн 20 настай Томас Крукс гэгч нь дээвэр дээрээс Трамп руу буудсан байна. 2022 онд “Бетел Парк” ахлах сургуулийг математик, шинжлэх ухааны чиглэлээр амжилттай төгссөн тэрбээр асрамжийн газрын гал тогоонд ажилладаг байжээ. Доналд Трамп руу буудсан буу түүний аавынх аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.40.238) 2024 оны 07 сарын 16

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Top