Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2024.10.01/ нээлтээ хийлээ. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ямар хуулийн төслүүдийг өргөн барих төлөвлөгөөтэй байна. Хэрэгжилтийн тал дээр хэр анхаарч ажиллах вэ?
-Аравдугаар сарын 2-нд Засгийн газрын хуралдаанаар Авилгын эсрэг багц хууль болон хүний эрхийн багц хуулийн танилцуулга хийгдэнэ. Бид намрын чуулгандаа багтаагаад Засгийн газарт өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй байна. Товчхондоо өнгөрсөн хугацаанд монгол төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улстөрд нөлөөтэй байсан этгээдүүд, өнгөрсөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа, хуулийн цоорхойгоор ял завшсан хүмүүсийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах ёстой. Энэ заалт 2002 онд Монгол улс эрүүгийн хуульд туссан. Гэмт хэрэг үйлдэж орсон орлогыг заавал хураах зарчим, 2012 оноос Монгол улсын эрүүгийн хуульд шинээр орсон хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагааг боловсронгуй болгох ёстой. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад Авилгатай тэмцэх газар, авилгын эсрэг тэмцэж байгаа байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулах ёстой гэсэн шаардлагын хүрээнд бид хууль тогтоомжоо боловсруулж байна.
-Оффшорт байгаа хөрөнгийг Монгол Улсад яаж оруулж ирэх вэ. Хууль бусаар ороод ирсэн мөнгө монголд байхгүй гэдэг асуудал үе үеийн хууль зүйн сайд нар ярьдаг байсан. Таны хувьд энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Хамгийн түрүүнд хууль бусаар олсон мөнгө гэдгийг тодорхойлох ёстой. Хууль бус гэхээр заавал гадаадын дансанд сая саяаараа байж байдаг зүйл биш шүү дээ. Өнөөдөр төрийн албанд алба хашиж байсан нөхөр тэрбумын үнэтэй байшинд амьдраад, хэдэн зуун саяын машин унаад явж байгаа нь ард түмний нүдэн дээр ил байна. Бид нүдэн дээр ил байгаа зүйлийн тухай л ярьж байгаа. Өдөр тутам таардаг, амьдралд тохиолдож байдаг энэ зүйлүүдийг бид нар яаж цэгцэлж цэвэрлэх юм. Дахиж төрийн албанд зүтгэсэн хүмүүс нь төрийн өмчит компанийн захирал байсан гэдэг юм уу, төрийн албанд ямар нэгэн албан тушаалтай байсан хүмүүс нь эх үүсвэр нь тодорхойгүй мөртлөө мөнгөлөг, бийлэгжүү байгаад байдаг эргээд улстөрөө худалдаж аваад байдаг байдлыг цэгцлэх тал дээр л ажиллаад байгаа юм. Тэгэхээр хэд хэдэн төрлийн үгүйсгэл болон дайруултууд ирээд байна. Хөрөнгө мөнгө чинь гадаадад байгаа олдохгүй гэж байна. Хүмүүсийг хэлмэгдүүлж, хөрөнгийг нь хураах гэж байна гэсэн яриа тархаад байна. Энэ бүхэн хувийн хэвшил болоод үнэнч шударгаар амьдарч байгаа ард түмэнд холбоотой зүйл заалт огт биш. Өнгөрсөн жилүүдэд Монголын нийгмийн “хавдар” болсон авилгачдад л хамаатай зүйл гэдгийг дахин дахин хэлмээр байна.
-Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан "5Ш" ажиллагааг та үргэлжлүүлэх үү?
-5Ш ажиллагаа үргэжилж байгаа үр дүнд хүртлээ үргэжилнэ. Тухайлбал, “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улсад интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг цагдаагийн байгуулллагаас барьж, эх орондоо авчирч байна. Шүүр болон шүгэл ажиллагаа үргэлжилнэ. Гэхдээ мөнх үргэлжилдэг ажиллагаа гэж байхгүй.
-“Бордюр”-ны асуудал дээр Хууль зүйн сайд ажлын хэсэг гаргасан уу? Энэ тал дээр хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх?
-Хууль зүйн сайдын хувьд ямар ч мэдээлэл байхгүй байна. Өчигдөр л гэнэт хүмүүс бордюрны ажлын хэсэг танай дээр байгуулагдсан юм уу гэж их асуусан. Хууль зүйн дотоод хэргийн яам бол Монгол улсын хууль зүйн болоод дотоод хэргийн бодлогыг боловсруулж байгаа газар. Албан тушаалын гэмт хэрэгтээ гэдэг юм уу, тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх өргөдөл гомдол шалгаж байгаа газар гэвэл авилгатай тэмцэх газар байна. Яаман дээр бол энэ талаар шалгах үйл ажиллагаа бол явагдаагүй байна.
Сэтгэгдэл ( 21 )
Шууд бөөрөнхийлж эхэллээ.Тарвагадорж,Сайханбилэг нарыг бол бүр оролдохгүй дээ.Энэ нөхөр тоглоомын л сайд хийх биздэ.
Энэ нөхөр одоо юу хийж сууна вэ, энэ нийгмийг ядаж жаахан ч гэсэн шударга болгоно уу.
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 520 айлын орон сууц иргэдээс бүтэн захиалга аваад барихгүй 10 жил боллоо. Улсын байгууллага гээд итгээд захиалга өгсөн байгаа . Барилга барихгүй мөнгө угаасан улсаа олж шийтгэж өгнө үү
Зөв шүү.ёстой хэрэгтэй зөв төсөл оруулж ирэх нь баына лээ.Гишүүд маань дэмжиж батлахуу гэдэг л асуудал.Заавал наад төрөөс төрсөн тэрбумтангуудын талаархи хуул а оруулж ирээрэй батлуулаарай.Зоригтой байгаарай.ард түмэн таныг дэмжинэ шүү.
1 ч хүн барихгүй байж муусайн хулгайчууд худлаа шоудаад дуулагчид байгаа юм уу. ҮНЭН БҮТЭХГҮЙ НАМ ШҮҮ. ЖҮЖСЭЭР БАЙГААД БАС 4 ЖИЛ АВАХ НЬ.
Энэ Алтангэрэл гэж нэг дүлгэнэсэн дүлий шиг дүмбий хар чулуутай болж дээ\n хөөрхий. Бас худлаа бөөрөнхийлөөд л мөн дөө чи.
Ха ха ер сайд гэх луйварчны зохиол явдаггүй дээ. Анхнаасаа нам дагасан луйварчид бүгд бөлдөгдүүлсэн хойно аргагүй дээ
Мөнхөд үргэлжилнэ байх шүү ядаж 10 жил
Нэг их мундаг үг хэлчихлээ гэж тэнэгтээд бгаа юм биш биз. Монголд хэзээ авилгал арилна тэр үё хүртэл ажиллагаа явагдана шүү!!! Иагадагүй хэдэн зуун жил ч болохыг үгүйсгэх аргагүй. Ажилаад бай!!!!
Enkhbayar hol iluu bsan. Ene oohon huu chadahgui
Ene butehguie doojoogui unhiagui ym enenes uur chadaltai zaluus bgda
Ene nuxurt itgel aldarlaa.Pizds avilgachdin xuuli bus xurungiig xuraans ene ter gej yasan saixan yarij bailaa !novsh yumaa chi Altangetel ee.
Эбиг барьж шалгах хэрэгтэй ,яагаад удаад бнаа. Ард түмэн харж байгаа шуу
МАН- өөрийн загалмайлсан эцэг Бадамжунайг улсын зардлаар унаа хамгаалалтыг нь гаргаж гэрт нь хүлээлгэж өгч буян хийгээд 5-Ш ажилгаа амжилттай дууслаа гэсэн!!! Оюука хүү гоё халтар байгаа биз!!!
5- ш ажилгаа хэзээ эхлэх вэ?? Яаасан эхэлдгүй ажилгаа вэ юуу нь болохгүй болгчихоод байнаа??? Монгол улсын улс төрчдийн гэмт үйлдлийн эсрэг 5-ш ажилгаа хийнэ гээд Оюун-Эрдэнэ ярисаар 4-5-жил боллоо!!!
Энэ нэг юм дуугаал нэг чимээгүй нүүрс ждү ногоон автобус бодюүр гээд орилохчгүй өмөнх сайд шуу юм нь хуцаж хуцаж чимээгүй хотын дарга бодоод
Энэ хүнээс их юм хүлээж бсан чинь худ нөхөр бноо дараагийн хууль зүйн сайд шаргуу ажилладаг хүн бгаасай
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тамгын газрын дарга Цагаантайгаа хамтран Эрдэнэтийн овоолго гэдгийг эрх мэдэл, албан тушаалын хэмжээлэшгүй давуу байдлаа ашиглан хувьдаа авч ”хөлгүй” баяжиж ”үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг шалгуулж шийдвэрлүүлж чадах уу ? Хууль зүй, дотоод хэргийн сайд аа Таны ажлаа өгөх хүртэл энэ асуудал ”өдрийн бодол, шөнийн зүүд” болж мэдэх юм шүү
Өө ингэж хувцасласан хуульзүйн сайд харж байгаагүйн бн. Гишүүд сайд дээл өмслөө гээд уламжлалаа хадгалж улсаа хөгжүүлж байгаа юу дүр эсгэж байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй байх. Лав эмэгтэй гишүүдийн дээл бол өнгө өнгөөрөө тэр олон дээлээр яадаг ч юм байгаан жаахан минимал баймаар байгальд ч ээлтэй.
Видний хэдэн оркийг мал гэж бодох юм даа. Чамайг томилсон илжгэн толгой данх, данхын хамаатан хамсаатан нян бактери, хамтарч цуслахаар засагтаа багтаасан Алуурчдын ардчилсан намын Алуурчид хулгайчид луйварчин чиний багтсан засагт багтаж ядан язганаж байнаааааа\nИлжиг данх , нян бактери 2 яагаад Алуурчин элбэгдоржийгоо одоо хүртэл барьж чадахгүй байна вэ???? Алуурчин элбэгдорж хахуулийг нь хахтал нь төлсөн учраас
Монголоо тоносон, монголоо зарж идсэн эрлекжорж, саахубалаг, эргүүбалаг гэх мэт урвагчид, хулгайчдыг АНУ-с авчирч чадах уу???