Г.Батбаяр: Шинэ Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе

22 цагийн өмнө

НИТХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Батбаярын иргэд сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилж байна.

Нэр дэвшигч Г.Батбаяр “Шинэ Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе” хэмээн уриаллаа.

Г.Батбаярын иргэд сонгогчдодоо танилцуулсан мөрийн хөтөлбөрөөс онцолбол, Боловсролын салбарын багш ажилчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэсэн юм. Тэрбээр “Багш, эмч зэрэг төрийн албан хаагчдыг орон сууцжуулахад анхаарч ажиллана. Төрийн албан хаагчид, тэр дундаа эмч, багш нарын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Эдгээр зорилтот төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төсөлд анхааран ажиллана” гэсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top