ЦАГ АГААР | Өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

2024 оны 10 сарын 04

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны Хэлтсээс ирэх арваннэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэлх урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна.

Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсэг болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байгаа хэдий ч цаашдаа өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөв ажиглагдаж байгаа тул өвлийн бэлтгэлээ эртнээс базаахыг зөвлөж байна.

Арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговийн нутаг, Архангайн ихэнх, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өмнөговийн ихэнх, Завханы баруун, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Харин 2025 оны нэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтөй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна гэж Цаг уур, орчин шинжилгээний газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol(122.201.31.118) 2024 оны 10 сарын 09

Bi malchdad tuslaad l baidag. Tgd nadad hen tuslah ym?? Bugd l ami amia bodoy thu. Malchdaas maliig n ymar unegui avch bga bish tuslah albagushu

1  |  0
Иван(122.201.31.52) 2024 оны 10 сарын 09

Угаасаа л хүйтэн л бдагшдээ... Энэ чинь өвөл. Чанаргүй мал ихссэн л болохоос.

4  |  0
Tailbarla(66.181.185.201) 2024 оны 10 сарын 08

Yagaad gedgiig n bichildee. Delhiin dulaaralaas bolood uvul n bur hiiten zun n iluu haluun bolj baigaa geed tailbarlaad bicchihed yahavde

1  |  0
B(202.126.91.158) 2024 оны 10 сарын 09

Malchidda tusla

4  |  8
Эрдэнэсүх (202.126.89.169) 2024 оны 10 сарын 09

Говьсүмбэр аймаг биш юм уу

10  |  6
Top