NCT хамтлагийн гишүүн асан Tэ Ил согтуу эмэгтэйг бүлэглэн ХҮЧИРХИЙЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 07

 

Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг болох NCT хамтлагийн гишүүн асан Тэ Ил өмнө хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдаж байсан. 

Цагдаагийнхан уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүний хэргийг Сөүл хотын төв дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ. 

Мөрдөн байцаалтын явцад тэрээр хоёр найзын хамтаар согтуу эмэгтэйг хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байна. Уг хэргийг хамтран үйлдсэн этгээдүүд нь олны танил хүмүүс биш гэдгийг албаныхан онцолжээ. 

Шүүхээс түүнийг гэм буруутай хэмээн үзвэл 7 ба түүнээс дээш жилийн хорих ял оноох аж. 

NCT хамтлагийн харьяа SM Entertainment-ийн зүгээс "Хэргийг шалгаж байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээх тайлбөр өгчээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top