DARA-гийн гаргасан үйлдэл олны эгдүүцлийг хүргэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 10

 

2NE1 хамтлаг эргэн нэгдэж Сөүл хотноо "Welcome Back" хэмээх тоглолтоо хийсэн билээ. 

Гурван өдөр үргэлжилсэн энэхүү тоглолтын сүүлийн өдөр тэдний харьяа агентлаг болох YG энтертайнментийн уран бүтээлчид хүрэлцэн ирж, баяр хүргэсэн. Хамтлагийн гишүүд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлэн өөрсдийн цахим хуудаснаа пост оруулсан бөгөөд 2NE1 хамтлагийн гишүүн Sandara Park-ийн "YG Family" хэмээх тайлбар бүхий зургууд шүүмжлэл дагуулсан байна. 

Уг зураг дээр  BIGBANG, WINNER, iKON, BABYMONSTER хамтлагууд болон YG энтертайнментийн үүсгэн байгуулагч Ян Хён Сог нар багтсан байх ба BLACKPINK хамтлагийн гишүүн Жэннигийн зураг байхгүй байгаа нь ийнхүү шүүмжлэл дагуулах болжээ. Учир нь Жэнни тус тоглолт дээр хүрэлцэн ирсэн ч "YG Family"-ээс гадуурхагдсан мэт харагдаж байна хэмээн түүний шүтэн бишрэгчид онцлон, түүнийг үзэн ядсан сэтгэгдлээр бөмбөгдөж эхэлжээ.  

Харин DARA-ийн шүтэн бишрэгчид Жэнниг зөвхөн арын албаныхан болон бүжигчидтэй л зургаа авахуулсан тул тэдгээр зургуудыг нийтлэх боломжгүй байсан байж болзошгүй хэмээн тайлбарлажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.218.53) 2024 оны 10 сарын 12

Монголд ирсэн дуучин байна

0  |  0
золоо(139.5.218.53) 2024 оны 10 сарын 11

Ямар шүтэн бишрэгч нь ийм тэнэг гомдол гаргадаг байнаа. Хохирогчийн сэтгэхүйтэй хүмүүс байна даа. Тоглолтоо хийж байгаа хүмүүс маш завгүй байгаа. Хэн нэгэнд санаа тавих зав байна гэж үү. Тэр шүтэн бишрэгч нь тэнэг юм биш үү

4  |  1
Top