Жүжигчин Ру Үн 52 настай Испанийн жүжигчинтэй болзож эхэлсэн үү?

Ж.Сондор | Zindaa.mn
20 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Ру Үн Испанийн жүжигчин, 52 настай Соня Монрое нар шөнийн цэнгээний клубт тун ч дотно байдалтай харагджээ. 

Эх сурвалжуудын дурдаж буйгаар тэд шөнийн цэнгээний клубт хамтдаа цагийг өнгөрөөж, үнсэлцэж байсан гэх ба тэднийг хамтдаа бүжиглэж буй зураг Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн байна. 

Жүжигчин Соня Монрое энэ жил 52 нас хүрч буй бөгөөд саяхан жүжигчин Хуан Диего Лопесоос салж буйгаа мэдэгджээ. Энэ тухайгаа тэрээр "Тийм ээ, би долоон жил ханилсан нөхрөөсөө салж байгаа. Тэр надаас хамаагүй залуу. Бид бие биенээ хайрлаж, хүндэтгэдэг байсан, гуравдагч этгээд бидний дунд байгаагүй. Биднийг гэрлэх үед тэр 21, би 43-тай байсан. Заримдаа бүтэлгүйтдэг ч би өөрөөсөө насаар залуу эрчүүдэд үргэлж татагддаг" гэжээ. 

Дуучин, жүжигчин Ру Үний хувьд энэ жил 28 нас хүрч буй. Саяхан 2NE1 хамтлагийн ахлагч CL-тэй нэр холбогдсон тэрээр Миланы загварын долоо хоногийн үеэр жүжигчин Соня Монроетой хамтдаа яваа харагджээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.117.209) 18 цагийн өмнө

dood taliin zurag arai gomdmoor ymaa deed taliinhaa zurag shig baildaa

0  |  0
Top