Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 14 жилийн хорих ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
14 цагийн өмнө

Цахим орчинд мэдээлсэн нийтлэлийн хохирогч болох Н нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллага 2022 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар яллагдагч Д-т холбогдох хэргийг бүрэн тогтоож, энэ оны долоодугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.  

Яллагдагч Д-т Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч “Н”-г сэтгэл заслын болон нийгмийн халамж, хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээнд холбон зуучилсан гэж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.216.85) 12 цагийн өмнө

XUCHINDUULI80955877

0  |  0
Top