Өнөөдөр 2024.11.07. Энэ оны 312 дэх өдөр бөгөөд он дуусахад 54 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 46 минутад мандаж, 17 цаг 25 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө 2 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Беларуст Октябрын хувьсгалын өдөр бол Унгарт Дуурийн өдөр, Бангладешт Үндэсний хувьсгал ба эв нэгдлийн өдөр.
Энэ өдөр Италийн хөлбөмбөгч Луижи Рива, Францын дижей, продюсер Дэвид Гетта, Английн хөлбөмбөгч Рио Фердинанд, Украины теннисчин Александр Долгополов, Испанийн хөлбөмбөгийн хаалгач Давид Де Хеа, Японы дуучин, жүжигчин Харүна Икүбо, Нана Окада зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1915 оны энэ өдөр түшмэл Цэдэвсүрэн, лам Чагдавжав нарын тэргүүтэй нийслэл хүрээний 18 худалдаачид хувь хөрөнгө нийлүүлж, Монголын харилцан туслалцах хоршоог байгуулжээ.
2011 оны энэ өдөр дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц найм дахь удаагаа Монголд айлчилжээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн оюутан, залуучуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц уншиж, нийт сүсэгтэн олонд номууд айлджээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1917 оны энэ өдөр Орост Октябрын хувьсгал болжээ.
1949 оны энэ өдөр Коста-Рикад Үндсэн хуулийг батлав.
1966 оны энэ өдөр ЗСБНХУ-д томоохон цэргийн жагсаал болжээ.
1972 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн, тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ричард Никсон ялалт байгуулжээ.
1991 онд 32 настай Мэжик Жонсон ХДХВ-ээр халдварласнаа зарлаж, НБА-г орхив.
1996 онд НАСА агентлаг “Mars Global Surveyor” хөлөг хөөргөв
2020 оны энэ өдөр 77 настай Жо Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдов
Билгийн тооллын 6. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )