Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцохыг урьж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 31

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулна.

Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцох иргэдийг урьж байна.

Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэл

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.10 дахь хэсэгт зааснаар хараат бус шинжээч нь:

131.10.1.нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах;

131.10.2.нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах;

131.10.3.энэ хуулийн 131.8-д заасан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт бичгээр гаргах;

131.10.4.нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсгол, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд танилцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Имейл: Uugantsetseg@parliament.mn

Утас: 51-260749

Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top