Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргад эмгэнэл илэрхийллээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 31

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-д БНСУ-ын Өмнөд Чолла мужийн Мүан олон улсын нисэх онгоцны буудалд нисэх онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа амь насаа алдсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.

Тэрбээр энэ хүнд цаг үед монголчууд бид солонгосын анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байж, уй гашууг нь чин сэтгэлээсээ хуваалцаж байна хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top