АНУ-ын Когрессын Сенатын танхим даваа гарагт Марко Рубио-г Төрийн департаментын тэргүүний албан тушаалд баталсан байна.
Өмнө нь АНУ-ын Когрессын Сенатын танхимын гадаад харилцааны асуудал эрхэлсэн хороо тус улсын ерөнхийлөгч Доналд Трампын нэр дэвшүүлсэн Марко Рубио-г Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг дэмжиж, сенатчийг энэ албан тушаалд батлахыг Сенатын танхимд санал болгосон ажээ. Өнгөрсөн долоо хоногт 53 настай Марко Рубио Сенатын танхимд хийсэн сонсгол дээр Украин дахь мөргөлдөөнийг зогсоох талаар хийж болзошгүй аливаа яриа хэлэлцээний нэг хэсэг нь эцсийн бүлэгт Украины төвийг сахисан байр суурийн тухай асуудал байх болно гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, Украин улс ямар ч нөхцөлд Оросын цэргийн хүчнийг 2022 оны хоёрдугаар сараас өмнө эзэлж байсан байрлал руу нь шахан гаргаж чадахгүй ажээ. Европын Холбоо Оросын эрчим хүчний эх сурвалжуудыг худалдан авч байгаа нь Оросын эрх баригчдыг тогтоон барих Өрнөдийн орнуудын чадавхыг сулруулж байна гэж тэр тэмдэглэсэн байна.
Түүнээс гадна ОХУ болон АНУ-ын харилцаа хэвийн болох боломжтой эсэхийг харуулах шинж тэмдэг нь Америкийн иргэн Марк Фогелийн хэргийг эцэслэн шийдвэрлэх үйл явц байх болно гэж Рубио цохон тэмдэглэсэн байна. ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайдын яамны ажилтан асан Марк Фогелийг мансууруулах бодисын хууль бус наймаа хийсэн хэргээр Оросын шүүхээс 14 жил шоронд хорих ял ногдуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )