АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргаар сенатч Марко Рубио томилогдох магадлалтай байгаа нь Хятадын талаар хатуу бодлого явуулна гэсэн үг болох тухай телевизийн CNN суваг мэдээлсэн байна.
“Хятадын хувьд Рубиогийн томилгоо нь Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпеогийн дахин томилгооноос ч илүү муу байх юм” гэж телевизийн CNN сувгийн эх сурвалж тэмдэглэжээ. Ер нь Трампын засаг захиргаа Хятадын талаар хатуу бодлого явуулахыг илүүд үзэх төлөвтэй байгаа аж.
Трамп сенатч Рубио-г Төрийн нарийн бичгийн даргаар томилох байх хэмээн шинжээчид үзэж байна гэж The Wall Street Journal сонин өмнө нь өөрийн эх сурвалжийг иш татан мэдээлж байсан юм. Гэхдээ энэ нь Трампын эцсийн шийдвэр хараахан биш ажээ.
53 настай Марко Рубио 2011 оноос хойш Сенатын гишүүнээр ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )