БУЛГАН I Хаваржилтын бэлтгэл ажил 90 хувь хангагджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 31

Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллах үеэрээ аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, аймаг, сумын өвөлжилтийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцлаа.

Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 90.9 хувьтай хангагдсан байна.

Тодруулбал,

- Малчдын өвс, тэжээл 89 хувь,

- Аймгийн аюулгүйн нөөц 87 хувь,

- Сумын аюулгүйн нөөц 75 хувь,

- Худгийн бэлэн байдал 91 хувь,

- Малын усан хангамж 93 хувь,

- Малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94 хувь,

- Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагджээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд зудын эрсдэлгүй байгаа бөгөөд нийт 11.5 мянган малчин өрхийн 3 сая толгой мал өвөлжиж байна. Тус сум нь 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 100 мянга гаруй толгой мал тоолуулсан.

Уулзалтаар Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн Хөгжлийн Бодлого”, Шинэ хоршоо хөдөлгөөнийг хөрсөнд буулгаж, ажил хэрэг болгох хүмүүс бол сум орон нутгийн удирдлагууд юм. Иймээс бүсчилсэн хөгжил, шинэ хоршоо хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, аймаг орон нутгийнхаа онцлог, давуу талаа ашиглан хөгжих, зэргэлдээ сум багтайгаа уялдаа холбоотой ажиллах нь чухал. Тиймээс бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр болоод Шинэ хоршоо хөдөлгөөнийг илүү оновчтой үр дүнтэй хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, ажил хэрэг болгох хэрэгтэй" хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 02 сарын 05

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Close menu