Палестин Газын зурваст хяналт тавих эрхтэй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 02

Иордан, Египет, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб, Катарын гадаад хэргийн сайд нар Каир хотноо хийсэн уулзалтынхаа дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Баримт бичигт талууд Палестины засаг захиргаа Газын зурваст хяналт тавих эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Түүнчлэн, Палестины засаг захиргаа Палестины нутаг дэвсгэрт бүхэлд нь, тур дундаа Газын зурвас, Баруун эрэг болон Зүүн Иерусалимд бүрэн эрхээ сэргээх шаардлагатай гэдгийг мэдэгдэлд онцолжээ. Уулзалтад оролцогчид эл чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн талууд олон улсын хамтын нийгэмлэг болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан Палестин, Газын зурвасын талаар гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлэхийг уриалжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.117.252) 2025 оны 02 сарын 02

ANUSDI80955877

0  |  0
Top