Боловсролын сайд П. Наранбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Фэн Ей” Боловсролын группийн Сургалт хариуцсан захирал, группийн тэргүүлэх удирдагч хатагтай Ян Ян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
“Фэн Ей” Боловсролын групп нь 1985 онд байгуулагдаж, эдүгээ Хятад, Малайз, Сингапур, Канадын 20 гаруй хотод байрлах 100 орчим сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
Уулзалтаар хатагтай Ян Ян өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулан, “Фэн Ей” Боловсролын групп нь шинийг санаачлагч, бүтээлч, зөв төлөвшилтэй дэлхийн иргэнийг бэлтгэх зорилгынхоо хүрээнд сурагчдад Хятад болон барууны боловсролын системийг хослуулсан, чанартай боловсрол олгохыг эрхэмлэдэг гэдгийг дурдсан. Мөн “Фэн Ей” Боловсролын групп нь ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчийн солилцоог зохион байгуулах, Монгол Улсын хятад хэлний сургалттай сургуулиудтай холбоо тогтоон хамтран ажиллах, өөрийн сургуулийг Монгол Улсад байгуулах зорилго тавьж байгаагаа илэрхийллээ.
Сайд П. Наранбаяр Монгол Улсын Боловсролын яам Фэн Ей Боловсролын групптэй ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчийн солилцоог зохион байгуулахад хамтран ажиллахаа тэмдэглэн, Монгол Улсын боловсролын стандарт, зохих журмын шаардлагыг ханган, ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах шаардлагатайг зөвлөв.
Сэтгэгдэл ( 5 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Монголыг хятадын нэг хэсэг болгох бэлтгэл ажилдаа орлоодоо. За одоо энийг яаж аятайхан таслан зогсоох вэ? Ер нь монголд сургууль нээх ямар хэрэг байгаан. Бид өөрсдөө сургуультай улс.
Монголыг хятадын нэг хэсэг болгох бэлтгэл ажилдаа орлоодоо. За одоо энийг яаж аятайхан таслан зогсоох вэ? Ер нь монголд сургууль нээх ямар хэрэг байгаан. Бид өөрсдөө сургуультай улс.
Хятадын нэг хэсэг болгох бэлтгэл ажилдаа орлоодоо. Яаж зогсоох уу?\nЕр нь монгол улсад ийм гадны сургууль яг ямар хэрэгтэй юм бэ?