Стандартын хуулийн шинэчлэлийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 17

Стандарт хаана байна, тэнд хөгжил түүчээлж байдаг. Стандарт хаана байна, тэнд эмх цэгц бий болдог. Стандарт хаана байна, тэнд улс орны аюулгүй байдал, хүний хөгжил, амьдралын чанар, сэтгэл ханамж бүрэлдэж, зүй зохис болон тогтож байдаг.

Тийм ч учраас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачлагаар нийгмийн бүхий салбарт стандартыг дагаж мөрдөх, улмаар амьдралын чанарт нөлөөлөхүйц эрх зүйн орчныг бий болгох зорилтын хүрээнд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.

Уг хуулийн өөрчлөлтийг төр, хувийн хэвшил мэргэжлийн холбоод зэрэг 16000 гаруй оролцогчийг хамруулан хэлэлцсэний үндсэн дээр боловсруулсан ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu