Т.Туул: Шүдний өвчин хүндрэхээр тархины эд эсүүдтэй холбогддог учир хүчтэй өвддөг

2025 оны 04 сарын 19

Залуу наснаасаа сурч мэдэхийн хүсэлд хөтлөгдөн цаг ямагт суралцаж, эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа эмч мэргэжилтнүүд, үйлчлүүлэгчдийнхээ хайр талархлыг хүлээж яваа “Тод цагаан” эмнэлгийн шүдний эмч Т.Туултай ярилцлаа.Тэрбээр Цэргийн төв эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн эрүү нүүрний мэс засалчаар тус тус  ажиллаж ирсэн юм.


-Таныг эмчийн мэргэжлийг гүнзгий эзэмшсэнд талархдаг хүн олон бий. Нээрээ л сайн эмч хаа ч хүртээлтэй, хүртээмжтэй  байдаг шүү дээ?

-Баярлалаа. Би 1998 онд АУИС-ийг төгсөөд үргэлжүүлээд 2000 онд Эрүү нүүрний мэс заслын резидентийг төгсөж, өнөөг хүртэл мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна.Эмч хүн байнга сурч хөгжих ёстой ч амьдралын шаардлагаар Чех улсад хоёр жил ажилласан. Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд хүүхдийн эрүү нүүрний мэс засалч эмчээр, Цэргийн төв эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын эмч,тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд “Тод цагаан” эмнэлгээ үүсгэн байгуулсан.

-Сүүлийн үед шүдийг өвчлүүлэх хүнсний бүтээгдэхүүн олширсон. Үүнд ямар ч хяналт байдаггүй. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

 -Шүдний өвчлөл тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Эмч мэргэжилтнүүд өөр өөрсдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байна. Энэ нь тухайн хүний хэрэглэж байгаа хоол хүнс, эрдэс бодис, эсвэл амьдралын түвшинтэй холбоотой болов уу. Иймд ард иргэдийнхээ амьдралын нөхцөлд тохируулаад боломжийн үнээр эмчлээд өгөх юмсан гэдэг бодол үргэлж сэтгэлд минь байдаг. Хүмүүсийн хэлдгээр сувгийн үрэвсэл, эмнэлгийн нэршлээр шүдний мэдрэлийн үрэвсэл хүндэрсэн тохиолдолд ясны холбоосын үрэвсэл, ясны хальс болон хоншоор эрүү рүүгээ дамжих нь элбэг. Тиймээс үйлчлүүлэгчдэдээ энэ бүгдийг бүрэн дүүрэн ойлгуулж,эдгэрэхийн тулд өөрийнхөө төлөө уйгагүй явах ёстой, өвчин үрэвсэл намдахаар ломбодоно гэж хэлдэг. Эс тэгвээс эмчилгээний явцад хүндрэл гарч болно. Энэ  үед үл ойлголцол үүсэхийг үгүйсгэхгүй. Гэсэн ч бид уурлахаас илүү учирлаж ойлголцохыг хичээдэг. Өвчин нь хүндэрсэн нөхцөлд хэчнээн мэдээ алдуулах тариа хийсэн ч үйлчилгээ нь бага байдаг учраас зарим хүн  өвдөлтөөс айгаад эмчилгээгээ орхих нь бий. Дээр үед сүү цагаан идээгээр их хооллодог байсан. Өнөөдөр эдгээр дэглэм  багассан учраас кальц, шүдний эрдэсээ мах хүнс, ногооноос авч байна. Хүмүүс эрдсийн  агууламжтай хүнсийг  хэрэглэх нь ховорджээ.

-Урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарвал зохилтой вэ?

-Ялангуяа чихэрлэг зүйл идсэний дараа шүдээ заавал угааж хэвших хэрэгтэй. Сүүлийн үед 30-аас дээш насныхан кальцийн алдагдал, ясны сийрэгжилттэй болсон. Иймд жилд хоёр удаа нэг сар нэмэлтээр кальц уух нь зүйтэй. Ингэснээр хатуу эд нь харьцангүй бөх бат чанараа хадгалах учраас өвдөлт бага гэсэн үг. Цаашилбал, шүд сийгэх юм уу, эвгүй мэдрэмж төрөх үед эмчид шалгуулаад засуулж солиулах гэх мэтээр насан туршдаа шүдээ хайрлан хамгаалах ёстой.

-Эмч болгоны эмчилгээний арга барил онцлогтой, та ямар төрлүүдээр үзлэг үйлчилгээ явуулдаг вэ?

-Шүд олон төрлөөр эмчлэгддэг эрхтэн. Жишээ нь, шүдний анхдагч үрэвсэл буюу цооролтын үед өнгөц, дунд, гүн гэсэн шатууд бий. Энэ үедээ эмчид хандвал ломбо тогтоцтой, харин дээр хэлсэнчлэн кальцийн дутагдал,ясны сийрэгжилтэй болсон тохиолдолд ломбо нь тухайн  хүнийхээ ястай барьцалдаж нийлж өгөхгүй гадны биет хүлээж авахгүй, ломбо унах тохиодол бий. Иймд мэдрэлийн үрэвсэл болсон л бол заавал сувгийн эмчилгээнд явах шаардлагатай. Нөгөө талаас манайхан эмчээр өвчин намдаах эм хийлгээд л эдгэрсэн гэж ойлгодог. Энэ буруу. Мэдрэлийн  судсыг дайрч, ялангуяа тархины эд эсүүдтэй холбогддог учраас шүдний өвчин хүндэрвэл маш хүчтэй өвддөг. Гэвч эмчлүүлэхдээ халшрах хэрэггүй. Өвчин намдаах тариа хийж байгаа ч ясны өвдөлт мэдрэг байна, бүр ихэсч мэдрээд ирвэл эм хийнэ, гайгүй байвал эмчилгээгээ үргэлжлүүлэхийг бидний зүгээс ч хичээдэг, өвчтөндөө  ойлгуулахыг хүсдэг. Хүндэрсэн шүдийг  дотор талаас нь зүслэг хийж онгойлгон идээг нь гадагшлуулах учраас процедурын хувьд  сайн тайлбарлавал  хүмүүс ойлгодог.

-Хүмүүс бага залуу насандаа шүд өвдсөн даруйд авахуулдаг. Үүнээс болж эрт хиймэл шүдтэй болдог. Энэ нь хоол боловсруулалтад ч нөлөөлдөг байх?

-Унаган шүд бат бөх чанартай, хатуулаг даац сайтай байдаг. Гэтэл өвчлүүлээд ломбо тавиуллаа, гадны биет хийлгэлээ, энэ тохиолдолд ломбо шүд хоёрын хооронд  ялгаатай. Жишээ нь хага хазаад ломбоо унагаах тохиолдол байна. Янз бүрийн хатуу хөтүү зүйл идэж байгааг тэр болгон эмч хянахгүй шүү дээ. Бараг шүдээ бахь шиг ойлгодог хүмүүс ч байдаг. Тийм учраас шүдээ ломбодуулсан бол хайрлах хэрэгтэй. Хатуу зүйл хазахгүй, шүдээрээ зулгаахгүй гэх мэт. Нэгэнт тухайн шүдэнд ломбо гадны биет орж ирээд өөрийн шүд мэт хэлбэржээд ирсэн тохиолдолд хоол ундаа хэвийн  идээд л явна. Харин түүнийгээ урт удаан хугацаанд байлгахын тулд кальцийн бэлдмэлээ жилдээ хоёр сар  уухыг зөвлөе. Дээр нь сүү цагаан идээ, кальци, магни, фосфорт, цинк гээд ямар л эрдэс шүдэнд байх ёстой юм, түүнийгээ нөхөх хоол хүнсийг хэрэглээд явбал гадны биет ч гэлээ тогтоод байх магадлал өндөр. Хэрэв шүдээ эмчлүүлэхгүйн улмаас хүндрүүлээд, авах хэмжээнд хүрсэн тохиолдолд түүнийг хиймэл шүдээрээ л нөхнө. Сүүлийн үед авагддаг буюу авагддаггүй хувилбар гээд шүд олон төрөлтэй болсон. Авагддаг шүдийг угааж цэвэрлэдэг учраас тодорхой хэмжээний даац дийлэхгүй буйлан дээр дарагдах нь ч бий. Авагддаггүй, шүдэлбэрийг хажуугийнх нь шүдтэй бэхэлж, эсвэл ясанд нь суулгасан бол мөн л хайрлаж хамгаалахгүй бол гадны биет бол  гадны л биет байдаг. Унаган сайхан шүдийг гадны биет  яаж гүйцэх билээ. 

-Өвчлөл хүндэрвэл юунд хүрэх вэ?

-Үхэлд ч хүрэх аюултай. Нарийн сувгаараа дамжаад ясны эд эс рүү орлоо гэхэд шүдийг бүрхэж байгаа гадна холбоос цаашлаад ясны хальс эд рүүгээ дамжаад орсон тэрхүү судас мэдрэлийн багцаар идээт нян тархаад тархинд очиж янз бүрийн буглаа нэвчээс үүсгэнэ. Энэ нь булчин болгоны завсраар идээт нянгууд тархаж хүндрэхийг хэлэх бөгөөд ердөө л цусаараа дамжаад яваад байна гэсэн үг. Дээд хэсэг рүүгээ орвол гайморит хавсарсан үрэвсэл үүсгэх, эсвэл тархи толгой руугаа дамжвал менингит, цаболит үүсгэх аюултай. Доод шүдний эрүүний булчин хальсны заагуудаар яваад амьсгал, залгиурын зам руу очоод хүндэрвэл голтын үрэвсэл рүү тархахыг хэлж байгаа юм. Энэ үед амьсгал зүрх судасны дутагдалд орох бөгөөд үхлээр л төгсдөг шүү дээ. Тиймээс шүдээ өвчлөл бага дээр эмчлүүлэхгүй дур мэдэн эм ууж аргацаах нь буруу. Манайхан хэнэггүй талдаа, бүтэн сар шахам өвчин намдаах эм уугаад ирэх тохиолдол бий. Магадгүй залуу бие организмаасаа шалтгаалаад түүнийгээ тэсвэрлээд хүндэрчихгүй тохиолдол байж болно. Харин биеийн дархлаа нь суларсан,ерөнхий биеийн байдал муудаад эсэргүүцэх чадваргүй болсон бол дээр хэлсэн хүндрэлүүд гарна гэсэн үг. 

-Таны хувьд амьдралын үнэ цэнийг хэр хэмжээнд мэдэрсэн гэж боддог вэ?

-Би тангараг өргөсөн эмч хүн. Тиймээс аль болох өвчтөнтэй эелдэг зөөлөн харьцаж, өвчлөлийн явцыг ойлгуулахыг чухалчилж байснаас бухимдаж маргалдаж явсангүй. Хэрэв ганц нэг удаа тайлбар хэлэхэд зөрүүдлээд ойлгохгүй байвал бууж өгөхөөс аргагүй. Өвчтөндөө хүндэтгэлтэй хандаж өвчтөнөө хохироохгүйг хичээдэг, эдийн засгийн боломжгүй байгаа үед төлбөрийг нь буцаах ч үе бий. Өвчтөнөө өвчнөө хүндрүүллээ гэж буруутгахаасаа илүү эмч хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаад явбал үүнд өргөсөн тангаргийн маань үнэ цэнэ оршино шүү дээ.

Д.Нэргүй

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.85.215) 2025 оны 04 сарын 19

Эрхэм ноён /хатагтай,\nЭнэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм\nэмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nТа мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно\nВэб:\nБид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай.\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүл

0  |  0
DR. ADITYA(102.89.85.215) 2025 оны 04 сарын 19

Эрхэм ноён /хатагтай,\nЭнэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм\nэмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nТа мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно\nВэб:\nБид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай.\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүл

0  |  0
DR. ADITYA(102.89.85.215) 2025 оны 04 сарын 19

Эрхэм ноён /хатагтай,\nЭнэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм\nэмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nТа мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно\nВэб:\nБид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай.\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүл

0  |  0
Close menu