“Юргана” брэндийн оо шүд цоорох өвчнийг 4-5 жилийн хугацаанд 50 хувь хүртэл бууруулна

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

Жилийн өмнө дөө, монголчуудын 32 “цагаан лонх”-ны дөрөв нь алга болсон тухай бичиж байсан юм. Тодруулбал, сүүлийн үеийн залуус 28 шүдтэй болчихсон гэдгийг шүдний эмч, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгаагаар ил болгож байв. Эмч нарын ярьж байснаар дөрвөн агт араа шүдний үүсгэвэргүй болсон гэж байсан. Шүдний цоорлоо огт эмчлүүлэхгүй удаан явснаар эрүүний ясаа хусч, тайруулахад хүрч байгаа гашуун түүхүүдийг ч дурдаж байсан юм. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагч нь бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйд анхаарал хандуулаагүйгээс болж, сүүн шүд нь хүртэл хорхойтож, өвдөж, буглаж үрэвсэж байна. Үүний улмаас буйл, ясны хальс үрэвсдэг төдийгүй олон хүндрэл, эрүүл мэндийн асуудлыг араасаа дагуулах нь тодорхой. Тэгвэл “Юргана индастри” ХХК-иас “Монгол орны бүс нутгийн хөрс, усны бүтэц, онцлогт тохирсон шүдний ооны судалгааг эрдэмтэн судлаачидтай хамтран хийжээ. Энэхүү судалгаандаа суурилан иргэдийн 95 хувьд тархаад байгаа шүд цоорох өвчнийг 4-5 жилийн хугацаанд 50 хувь хүртэл бууруулж, урьдчилан сэргийлэх бүрэн боломж байгаа талаараа “Юргана индастри” ХХК-иас өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдлээ.

Тиймээс тэд “Эрүүл шүд” аяныг орон даяар эхлүүлж байгаа юм. Энэхүү аяны хүрээнд нутаг нутгийн онцлогтой усны бүтцэд тохирсон шүдний оог хөгжүүлж, Монголын ард түмэнд түгээхийн ач холбогдолыг танилцууллаа.
 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр: Усаа хэмнэж, нөөцөлж байгаа бүхий л санаачилгыг дэмжинэ

-Шүд цоорох өвчний тухай ярьж байхад энд усныхан юу хийж суугаа юм бэ гэж зарим хүн гайхна байх. Би 20 орчим жилийн өмнөөс ярьж эхэлсэн нэг зүйл маань ажил хэрэг болж байгаад баяртай байна. Энэ бол шүд угаах асуудал юм. Ус хэмнэх, хайрлах асуудал өглөө болгон боссоны дараа, орой болгон унтахын өмнө хийдэг энэ жижигхэн үйлдлээс хамааралтай байдаг. Бид усны нөөцийн хуримтлал бий болгоё, гадаргын болон дээврийн усаа хуримтлуулъя, борооны усыг хуримтлуулъя, асар том усан сан баръя гэж 50-60 жил ярьсан боловч одоог хүртэл ажил болгоогүй байгаа үндсэн шалтгаан бол бидний тархи толгой дотор нөөц хуримтлал бий болохгүй байна гэсэн үг. Гэтэл бид нөөц хуримтлалыг хийхдээ шүд угаахдаа л хэрэгжүүлэх боломжтой. Крантаа онгорхой чигээр нь орхиод гурван литр усаар үр дүнгүй шүдээ угаах уу, эсвэл 250 грамм усаар үр дүнтэй шүдээ угаах уу гэдэг нь өөрөө ойлгомжтой буюу усны нөөцийн хуримтлал хийх гэдэг үг нь усыг хэмнэх, үр хүүхэддээ усаа үлдээх арга зам юм. Бидний хийсэн тооцоогоор, хэрэв хүн шүдээ угаахдаа крантны усаа гоожуулаад байх юм бол 36 жил шүдээ угаах усыг ганцхан жилийн дотор хэрэглэчихнэ. Стаканд усаа хийж угааснаар энэ их усыг хэмнэж болно. Тэгэхээр бид усны нөөцийн хуримтлал гэдэг аугаа том утга санааг жирийн жижиг үйлдлээс эхэлнэ гэсэн үг. Хоёрдугаарт, усны чанарын тухай асуудал байна. Бид үүнийг ярихдаа дандаа стандарттай холбодог. Жишээлбэл, Туул голын усны чанар ямар байгаа вэ гэдгийг маш олон хүн надаас асуудаг. Хэрэв Туул голын усыг ундны усны чанартай харьцуулбал бохироор барахгүй, би нэлээд зоригтой хэлчихье, бүр хор болчихсон байгаа. Улаанбаатар хотод байгаа 680 мянган нүхэн жорлон, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж дээр ачааллаас нь давж очиж байгаа асар их хаягдал уснаас болоод бид өөрсдийгөө хордуулж байна гэсэн үг. Бид тэртэй, тэргүй уухгүй юм чинь ундны усны чанар стандарттай харьцуулж яах юм бэ, түүний оронд гадаргын усны стандарттай харьцуулъя гэвэл тодорхой хэмжээний бохирдолууд байж байгаа. Тухайлбал, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, биологийн хэрэгцээт хүчилтөрөгч гээд өнгөрсөн хагас сайн өдөр бид цэвэрлэгээ хийсэн, тэндээс шинжилгээний хариу гарч байна. Зарим газраас нь гэдэсний савханцар нян илэрч байх жишээний. Гэтэл бохир усны стандарттай, байгальд нийлүүлж байгаа бохир усны стандарттай Туул голын усыг харьцуулаад үзэхэд харьцангуй гайгүй болоод явчих шинжтэй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бид усны чанар гэдэг ганцхан үгэн дээр ус харахад бохир, булингартай байна гэж ярьдаг цаг өнгөрсөн. Харин бид ямар төрлийн стандартуудтай юугаа харьцуулах вэ гэдгээс ихээхэн хамаарч байгаа юм. Өнөөдрийн үндсэн сэдэв бол шүд угаах тухай асуудлыг бид ярьж байна. Тийм учраас бид ундны усны стандарттай харьцуулж ярьж байгаа юм. Тийм учраас “Юргана индастри” ХХК-ийнхан маань бүсчлээд, тухайн бүс нутагт шаардлагатай ундны усных нь стандартад тохирсон оог судалгааны үндсэн дээр үйлдвэрлэсэн байна. Хэрэв та бүхэн нарийчвлан үзвэл Европын холбооны жишээ бий. Тэр нь, 2000-аад оны үед Европын холбооныхон хүүхдүүдийн шүдний өвчлөлийг багасгахын тулд ундны усны стандартад зөвшөөрөгдсөн фторын хэмжээг нэмэгдүүлсэн. Ингээд хүүхдийн шүдний өвчнийг багасгана гэж бодож байтал хэдэн жилийн дараа фтор нь эргээд ходоодонд аюултай болж эхэлсэн. Тэгэхээр бид нэг зүйлийг харах биш өнөөдөр ийм олуулаа, олон талын эрдэмтэн судлаачид сууж байгаагийн бас нэг шалтгаан нь усны асуудлыг ганцхан зүг чигээр харж болдоггүй, маш олон талаас, өнцөг бүрээс харах ёстой болдог. БОУАӨЯ-ны санаачилгаар “Дусал бүр” гэдэг аян өрнүүлж байна. Бид бүхэн хамтдаа санаачлаад “333 нуур, Нэг сум-Нэг нуур” аян өрнүүлж байна. Гэтэл энэ бүхний ард, жишээлбэл, 10 литр усыг 150 метрийн цаанаас зөөгөөд гэртээ авчирч байгаа хүүхдийн шүдээ угаах усны үнэ цэн, орон сууцанд амьдардаг, 10-хан алхаад халуун ус гоожуулдаг орчинд шүдээ угаах хүүхэд хоёрын хооронд асар том ялгаа бий. Тиймээс усны дусал бүр ямар их үнэ цэнтэй вэ гэдгийг бодоосой. Дусал бүрийг яаж үнэ цэнтэй ашиглах вэ гэдгийг зөвхөн хэмнэнэ, хайрлана гэж ярихаас гадна орчин үеийн технологийн шийдлүүдийг ашиглах арга зам, гэхдээ манай улсын уур амьсгалд аль нь тохиромжтой вэ гэдгийг хараасай. Усны асуудал гэдэг бол хэн нэгний асуудал биш. Бүх нийтийн асуудал. Устай холбоогүй зүйл гэж юу ч байхгүй. Тиймээс бүгдээрээ хамгийн энгийн зүйлээс буюу шүдээ угаахдаа стаканд усаа тосч угаахаас эхэлье. Гэхдээ хэдий чинээ тохиромжтой оогоор угаана, төдий чинээ эрүүл байх нь. Хүн урт наслахын тулд шүд эрүүл байх ёстой. Тийм учраас энэ санаачилгыг өрнүүлж байгаа “Юргана индастри” ХХК-ийн хамт олонд баярлалаа. БОУАӨЯ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар усны нөөцийн хуримтлал бий болгож байгаа, усыг хэмнэж байгаа, усны эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа бүхий л үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэхэд таатай байна.

“Юргана индастри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам: Жамц давстай ооныхоо үнийг 50 хувиар бууруулж, 5000 төгрөг болгосон

-Манай “Юргана” брэнд нь 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны маарамбуудын жор дамжлагыг орчин үеийн технологитой хослуулан монгол хүнд тохирсон байдлаар үйлдвэрлэдэг онцлогтой. Энэхүү судалгааны үр дүнд нутаг нутгийн ус өөрийн гэсэн онцлогтой байгааг илрүүлсэн. Тиймээс бид газар газрын ооноос илүү нутаг нутгийн онцлогт тохирсон оог хэрэглэх нь эрүүл мэндэд илүү ач тустай юм байна гэдгийг олж харсан. Өөрөөр хэлбэл, монгол хүний онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хөгжүүлэн хэрэглэх нь практик ач холбогдолтой. Тиймээс бид зургаан бүс нутагт тохирсон фторын агууламжтай оонуудыг санал болгож байгаа. Манай хүн амын 95 хувь нь шүд цоорох өвчлөлтэй байгаа ба төв, говь, зүүн бүсэд аарц, зөгийн жилий, хадаасан цэцэгтэй оог том хүмүүст зөвлөж байна. Бид эрт дээр үеэсээ ааруул, ээзгий, цагаан идээг хэрэглэж ирсэн нь одоогийн шүдний өвчлөлөөс найм дахин бага буюу 13 хувьтай байжээ. Ялангуяа, ооны орц дахь ээзгий нь ааруулаас хүчиллэг чанараар бага боловч кальцийн агууламж өндөртэй. Нэг удаа ээзгийтэй бүтээгдэхүүн хэрэглэхэд 180 цагийн хугацаанд кальцийн эрдсийг шүдний пааланд байлгах чадвартай. Тийм учраас ээзгий, ааруулыг бүх төрөлд хэрэглэх хэрэгтэй. Одоогоор үйлдвэрлээд байгаа зургаан бүсийн таван төрлийн оон дээр нэмж таван төрлийн оог гурван бүсэд зориулан хөгжүүлэх шаардлагатай байгаа. Үүнээс гадна манай компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд жамц давстай ооныхоо үнийг 50 хувиар бууруулж, Монгол орны өнцөг булан бүрд 5000 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдсэн.

Анагаах ухааны магистр, хүүхдийн нүүр амны эмч Ч.Сувданчимэг: Шүдний өвчин хэлж ирдэг юм шүү

-Шүдний өвчин нь дэлхий дахинд төдийгүй манай улсын хувьд тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байна. Сургуулийн өмнөх насны болон сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 86-94 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8-9 нь шүд цоорох өвчтэй гэсэн үг. Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдийнхээ сүүн шүдэнд ихээхэн ач холбогдол өгч, хүүхдээ эрүүл саруул өсгөх ёстой. Гэвч бодит байдал дээр “Сүүн шүд уначих юм чинь...” гэсэн хандлага ажиглагддаг. Тэгвэл Япон улсад хийсэн судалгаагаар сүүн шүд нь өвчлөлтэй бол 92 хувьд байнгын шүд нь мөн адил өвчлөлтэй байдаг гэдгийг тогтооожээ. Тиймээс таны хүүхдийн сүүн шүд эрүүл байснаар байнгын шүд нь 86 хувьтай эрүүл байна. “Өвчин хэлж ирдэггүй” гэж ярьдаг ч шүдний өвчин хэлж ирдэг юм шүү. Жишээлбэл, цагаан өнгөтэй шүд өнгөө хувиргаж, хар өнгөтэй болдог, дараа нь өвдөж зовуурилдаг. Шүд цоорох өвчин үүсэж байгаа нь энэ. Тэгвэл шүд цоорох өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлж, уг өвчлөлийг үүсгэж байгаа хүчин зүйлсийг хянах боломжтой. Түүнчлэн Монгол орны нийт аймгийн 47.7 хувь нь усны фторын агууламж багатай байна. Энэхүү ундны усны фтор нь хүний шүдний өвчлөл (Флюозор-К00.3 болон Кариес-К02)-ийн тархалтад хүчтэй хамааралтай байна. Үүнийг зохицуулж, урьдчилан сэргийлэх боломжийг өнөөдөр бид хамтран эрэлхийлж байгаа төдийгүй энэ нь боломжтой зүйл юм. 

Анагаах ухааны доктор, нүүр амны их эмч Э.Ануударь: Монгол хүний шүдний онцлогт тохирсон AiDent сойзыг хэрэглээнд нэвтрүүлжээ

-Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд шүд цоорох өвчин ихэссэн. Тухайлбал, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдийн дийлэнх нь шүд цоорох өвчлөлтэй байна гэдэг судалгааны дүн гарсан. Шүдний өвчлөл нь олон шалтгаантай. Тухайлбал, чихэрлэг зүйлийн хэрэглээ ихэссэн, шүдээ дутуу арчилснаас мөн шүдний сойзыг буруу сонгож хэрэглэснээс үүдэж шүдний өвчлөл үүсдэг. Тиймээс “Prodent” шүдний эмнэлгээс монгол хүний шүдний онцлогт тохирсон япон технологиор Монголдоо үйлдвэрлэсэн “AiDent” шүдний сойзыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа. “AiDent” шүдний сойз нь хамгийн арын араа шүд зэрэгт амархан хүрэх боломжтой дундаж хэмжээтэй, зөөлөн үстэй, шүдний өнгөр бохирдлыг 99 хувь арилгах давуу талтай. AiDent шүдний сойзыг зургаагаас дээш насны бүх хүн хэрэглэж болно. Шүдний бүтцэд тохирсон сойзыг хэрэглэснээр шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Сойзоо 6-10 долоо хоног тутамд шинэчлэн сольж байгаарай. Энэхүү сойз нь гурван сар хэрэглэсэн сойзтой харьцуулахад өнгөрийг 30 хувиар илүү цэвэрлэдэг болох нь судалгаагаар батлагдсан.

Ийнхүү хүн амын 90 гаруй хувьд тохиолдоод байгаа шүд цоорох өвчнийг яаж бууруулах вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр эрдэмтэн судлаачид, эмч нар, үйлдвэрлэгчид нэгдэж “Эрүүл шүд” аяныг орон даяар эхлүүлж байгаа юм.  

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.69.5) 2025 оны 05 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.69.5) 2025 оны 05 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
GOBI land(202.9.40.168) 2025 оны 05 сарын 01

монголын говийн ус фторын илүүдэлтэй гэдэг, говь алтай нь ус илгэнд муу гэнэ, бүтэн улсыг компанчилсан ажилын горыг хорт хавдараар бид мэдэрч байгаа 1970-1980 оныхоны галтай тариаг хэлээд байна, үнхээр лаг юм бол нэг аймагт 2 төл малаар солионо гээд зар л даа, жилийн дараа үр дүнг нь үзье л дээ, болж байвал цэцэрлэгийн хоолны төсөв дээр суулгья л даа

0  |  0
Zochin(66.181.161.94) 2025 оны 04 сарын 30

busdaas rnergy hulgailahguil bvl barav,yunch tom yaridag yim,

0  |  0
Zichin(66.181.161.94) 2025 оны 04 сарын 30

ZZ

0  |  0
Close menu