Н.Эрдэнэхүү: Т.Мөнхсайхан сайдын хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өглөө

2025 оны 05 сарын 02

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Н.Эрдэнэхүү албан тушаалаа хүлээлгэн өгч буй талаараа өнөөдөр /2025.05.02/ мэдээлэл хийлээ. 


-Өнөөдөр 11:00 цагт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаал ирсэн. Энэ тушаалын дагуу би ажлаа хүлээлгэн өглөө. Ажлаас чөлөөлж байгаа нь ямар нэгэн үндэслэлгүй бөгөөд өнөөдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тухай бичсэн байсан. Би уг шийдвэрийг эсэргүүцэхгүй. Учир нь сайдын тушаал гарчихсан. Шууд чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Сайд хэн нэгэн хүнийг чөлөөлөх тушаалыг ингээд гаргадаг болжээ. Гэсэн ч хуульд зааснаар дор хаяж нэг сарын өмнө урьдчилан мэдэгдэх ёстой. Иймд би энэ асуудлыг шүүхээр шийдүүлэх болно.

Т.Мөнхсайхан ажлаа аваад хавдрын чиглэлээр манайхтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд маш олон дарамт ирж байсан. Байнга ажлаа өг гэдэг байсан ч бид ажлаа маш сайн хийдэг байсан учраас тэгэсгээд л намждаг байсан. Нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр ЭМЯ дөрвөн талт гэрээг байгуулж шинэ эмийг хандиваар оруулж ирсэн. Улмаар ХСҮТ дээр ирээд эмийн татварт 500 сая төгрөг өгөхийг шаардсан. Өөрийнх нь хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өглөө. Эрүүл мэндийн салбар улс төрөөс хол байх ёстой. Ажил сайн хийж байгаа хүмүүсээ улам дэмжиж, ажлаа хийж чадахгүй цүнх баригч нарыг багасгаснаар Монгол Улс хөгжинө. Ажлын хэсэг надад халагдах тушаалыг танилцуулахдаа Т.Мөнхсайхан сайд надтай уулзчихгүй дээ гэж бодсон. Би өөрт нь ч хэлж байсан. "Эрүүл мэндийн салбар үнэнд гүйцэгдэж өөрийг чинь асуудалд оруулах учраас төсөв даатгалын зарцуулалт болохгүй байна, улсын эмнэлгээ чанаржуулах" талаар хэлж байсан.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Товч мэдээ(103.212.116.158) 2025 оны 05 сарын 03

Ерөн сайд болсон хүнд эмнэлэг болон газрын дарга нар баяр хүргэж нэлээд үнэ бүхий зүйлээр ( багадаа 200 саяас дээш байх ) бэлэг барьж баяр хүргэдэг гэсэн. Эрдэнэхүү захирал тэгээгүй юм байлгүй дээ\nЯам дотрох эх сурвалжаас сонсож байсан. Би магадгүй гэж хардаж байгаа шүү

1  |  0
zochin(49.96.238.73) 2025 оны 05 сарын 02

zaildaa thaana chin uchnuun chadvarlag uls zunduu bna Mongol uls chamaar dutahgui busdad gai boloigui yavaj bai daraagiin ulsd zaigaa tavj ugj bai uurd amdrah dov uchnuun jil neg gazar alband chigdeg on jil bich bolson shu durgui hariuthlagagui uhamsaraara yavaj bai busdad talarhaj sur uvgun min

0  |  0
зочин(202.21.115.75) 2025 оны 05 сарын 03

Эрдэнэхүү захирлыг хэрхэн ажиллаж байсныг ХСҮТ-ийн хамт олон л сайн хэлэх байх. Юмыг зөв талаас нь хардаг, хэлэх гэснээ хэлчихдэг хүн юм байна гэж боддогдоо.

2  |  0
нууц(103.212.163.228) 2025 оны 05 сарын 03

өөрийн хүнээ тавьж хувааж цуслах нь дээ

1  |  0
нууц(103.212.163.228) 2025 оны 05 сарын 03

өөрийн хүнээ тавьж хувааж цуслах нь дээ

1  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 05 сарын 03

новширолоүй зүгээр л зайлаа

0  |  3
Close menu