Пари Сен-Жермен - Интер: Аваргуудын лигийн шигшээ тоглолтоос юу хүлээх вэ?

Админ | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

Европын клубуудын улирлын хамгийн том тоглолт тавдугаар сарын 31-нд Мюнхенд болно.

Мюнхений хүчин зүйл

2025 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолт бол хоёр өөр ертөнцийн халз тулгаралт байх болно. Нэг талд нь тоглолтын хэмнэл, бөмбөг эзэмшилт, довтолгооны тоглолтоороо алдартай, залуухан бүрэлдэхүүнтэй Парис Сен-Жермен (PSG) баг бий. Нөгөө талд нь тоглолт бүртээ өрсөлдөгчийнхөө тоглолтод тохируулан тоглолдог, тактикийн өндөр мэдрэмжтэй, туршлагатай бүрэлдэхүүнтэй Интер Милан.

Хоёр багийн хувьд нэг ижил зүйл бий. Хоёр баг хоёул энэ улиралд Мюнхенд тоглоод амжсан. Олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш PSG баг хэсгийн шатанд Байерн Мюнхений багт 0–1 харьцаагаар ялагдсан. Тэрхүү тоглолтын үеэр Усман Дембеле улаан хуудас авсан билээ. Харин Интер хагас шигшээд Байернийг 2–1-ээр буулган авч, гэртээ давуу байдлаа хадгалж чадсан.

Мюнхен хот бас нэгэн сонирхолтой түүхтэй. Европын цом болон Аваргуудын лигийн шигшээ тоглолт энэ хотод дөрвөн удаа болсон бөгөөд бүгдэд нь урьд нь түрүүлж байгаагүй багууд аварга болсон: Ноттингем Форест (1979), Марсель (1993), Боруссиа Дортмунд (1997), Челси (2012). Хэрвээ энэ уламжлал үргэлжилбэл, PSG-д ашигтай тусна.

Нугасны муухай дэгдээхэй үзэсгэлэнт хун болж хувирсан нь 

Сүүлийн зургаан улиралд PSG хоёр удаа шигшээ тоглолтод шалгарч, хоёр ч удаа хагас шигшээд хүрч чадсан нь тэдний тогтвортой амжилтыг илтгэнэ. Гэвч энэ улиралд тэд ихээхэн өөрчлөлт хийж, шинэ өнгө төрхтэй болоод байгаа билээ.

Одуудаас хамааралтай байхаа больж, дасгалжуулагч Луис Энрикегийн удирдлага дор залуу авьяастнууддаа илүү найддвар тавьж, хамтын хүчээр урагшилж байгаа. Улирлын эхэнд эхний таван тоглолтоос ердөө дөрвөн оноо авсан PSG бараг шалгарах боломжгүй болсон ч Манчестер Ситигийн эсрэг тоглолтод 0–2-оор хожигдож байсан ч оноогоо 4–2 болгон эргүүлснээр эрч хүчээ олж авсан.

Үүнээс хойш PSG Ливерпүүл, Астон Вилла, Арсенал багуудыг ээлж дараалан хожсоор шигшээд шалгарсан. Энэ өөрчлөлтийн хамгийн тод жишээ бол Усман Дембеле. Өмнө нь сахилга бат сул тоглогч гэгддэг байсан тэрбээр одоо Алтан бөмбөгийн гол нэр дэвшигчдийн нэг болж, 2025 онд 26 гоол, зургаан оновчтой дамжуулалт хийгээд байна.

Гэсэн хэдий ч финалын тоглолт бол хамгийн хэцүү сорилт юм. PSG энэ улиралд Интер шиг тоглолтын хэв маягтай багтай тулгарч байгаагүй. Интерийн сайн бэлтгэгдсэн, хүчтэй хамгаалалтыг нэвтлэх нь амаргүй.

Интер – Бүхнийг чаддаг багаар дахин тодорч байна

Хоёр жилийн өмнө Интер Манчестер Ситид хожигдож, Аваргуудын лигийн шигшээ тоглолтод ялагдсан. Тэр үед олон хүн Симоне Инзагигийн баг хасагдах шатанд азтай байсан. Харин энэ удаа тийм зүйл хэлэх боломжгүй — “Нерадзурри” энэ жил Байерн болон Барселонаг хасаад байна.

Тэмцээний эхний 10 тоглолтод Интер ердөө нэг гоол л алджээ. Гэсэн ч хасагдах шатны сүүлийн тоглолтуудад Инзагиг зөвхөн хамгаалалтаар тоглолт хийх боломжгүй болсон. Учир нь тэд жинхэнэ гоолын машинтай, ямар ч хамгаалалтыг нурааж чадах хүчтэй багуудтай тулгарсан. Интер Байерн, Барселона багуудыг нийлсэн дүнгээр 11–9 харьцаагаар буулган авсан.

Тэд боломж бүрийг ашигласан. Лаутаро Мартинес, Маркус Тюрам нар бэртэлтэй байсан ч гоол оруулсан бол хаалгач Янн Зоммер хэд хэдэн гоол алдсан ч чухал мөчүүдэд баатарлаг хаалтууд хийсэн. Харин хамгаалагчид зарим алдаагаа эсрэг багийн торгуулийн бүсэд хийсэн үр дүнтэй тоглолтоороо нөхсөн. Интер үнэхээр бүхнийг хийж чаддаг баг гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Хэдийгээр улирлын туршид бага зэрэг ядаргаа мэдрэгдэж байсан ч шигшээ тоглолтод тэд бүх хүчээ шавхан тоглох нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu