БНСУ-д ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Санал хураалт орон нутгийн цагаар 06.00-18.00 цагийн хооронд болох ба санал хураалт албан ёсоор зургаадугаар сарын 3-нд эхэлнэ. Гадаад улс орнуудад суугаа солонгосчууд энэ сарын 20-25-ны хооронд саналаа өгсөн байна.
Ерөнхийлөгчийн төлөөх гол өрсөлдөөн Ли Жэ Мён, Ким Мун Су, Ли Жун Сок нарын хооронд өрнөж байна. Тэд өнөөдөр саналаа өгөхөөр төлөвлөж байна. Сонгуульд нийт долоон нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )