ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 02

Өнөөдөр 2023.06.02. Энэ жилийн 153 дахь өдөр ба он дуустал 212 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандлаа, 20 цаг  44 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 5 дулаан хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн бүх нийтийн гүйлтийн өдөр тохиож байгаа бол Аргентин Сайн дурын гал сөнөөгчдийн өдөр, Таиланд Ханборгоцойны баяр, АНУ Ажлаасаа эрт гарах өдөр, Азербайжан Иргэний агаарын тээврийн ажилтнуудын өдөр, Словени Төмөр замчдын баяр, Бутан Ойн аж ахуйн өдөр, Итали Улс тунхагласны баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр садизмыг үндэслэгч Донасьен Алфонс де Сад, Английн зохиолч Томас Харди, саран дээр хөл гишгэсэн гурав дахь хүн, сансрын нисэгч Чарлз Конрад, Грекийн сүүлчийн хаан II Константин, Аргентины хөлбөмбөгч Серхио Агуэро нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

-1782 оны энэ өдөр Испанийн Төв банк байгуулагджээ.

-1851 онд АНУ-ын Мэн муж “хуурай хуулийг” хэрэгжүүлж эхлэв.

-1891 оны энэ өдөр Ирландын иргэн Уильям Маккрамын санаачилгаар хөлбөмбөгт “пеналти”-г нэвтрүүлж байжээ.

-1924 онд индианчууд АНУ-ын иргэншилтэй болжээ.

-1955 онд Байконур сансрын буудал байгуулагдав.

-1973 оны энэ өдөр Амстердамын төвд Винсент Ван Гогийн музей нээгджээ.

-2003 онд Европын сансрын агентлаг Ангараг гараг руу анхны хөлгөө Казахстан дахь -Байконур сансрын буудлаас хөөргөв.

-2012 онд Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак 2011 оны Египетийн хувьсгалын үеэр жагсагчдыг амийг хөнөөсний төлөө бүх насаараа хоригдох ял авав.

Энэ өдөр үс засуулвал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Билгийн тооллын 7. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu