БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын өдөрлөг болно

Г.Билгүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 21

БНСУ-ын Соёл Спорт Аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газраас 9-р сарын 24-ний өдөр “K-Medical Tourism Roadshow” БНСУ-ын Эрүүл мэндийн аялал жуулчлалын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн хүрээнд БНСУ-аас нэгдсэн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмнэлэг, эрүүл мэндийн зуучлалын агентлаг зэрэг 30 гаруй эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй төлөөлөл хүрэлцэн ирэх юм. Тус арга хэмжээний үеэр БНСУ-ыг эмчилгээний зорилгоор зорих хүсэлтэй иргэд мэдээ мэдээлэл авах боломжтой бөгөөд 9-р сарын 23 хүртэл 77355050 дугаарт холбогдож бүртгүүлснээр оролцох боломжтой аж.

Жич: Өдөрлөгийн үеэр зөвхөн БНСУ-д эмчилгээ үйлчилгээ авах талаар мэдээ, мэдээлэл олгох бөгөөд аливаа үзлэг эмчилгээ хийгдэхгүй болохыг албаныхан онцолсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top