Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн аравдугаар сарыг "Хөхний хорт хавдартай тэмцэх сар" болгон зарласан.
Хөхний хорт хавдар нь хамгийн түгээмэл тохиолддог хавдруудын нэг юм.
Хөхний хорт хавдар нь аль нэг хөхний хэлтэнцэр (уутанцар) эсвэл сүү дамжуулдаг сувгийн дотор талд үүссэн хавдрын эсээс үүсдэг.
Түүнчлэн хөхний өөр төрлийн хорт хавдрууд байдгийг мэдэж байх нь чухал бөгөөд тэдгээрийн эмчилгээ болон цаашдын явц нь хавдрын яг ямар төрөл вэ гэдгээс хамаарна.
Биопси шинжилгээгээр хөхний хорт хавдартай, эсвэл хавдаргүйг баталж чадна. Мөн хавдрын эсийг үнэлэх ба ямар зэрэгт байгааг тогтоох боломжтой гэж Нийслэлийн Өргөө амаржих газраас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )