Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт УЛСЫН БААТАР цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 10 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэж уй Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт "Улсын баатар" цол хүртээлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны аравдугаар сарын 24-ний өдрийн зарлигаар хүн зоныхоо эрүүл энхийн манаанд зогсдог тангараг өргөсөн эмч нар, үе үеийн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамт олны нөр их хөдөлмөр, Монгол Улсын эрүүл мэнд, Анагаах ухааны салбарт оруулсан 100 жилийн тасралтгүй алдар гавьяаг үнэлж, ийнхүү "Улсын баатар" цолыг олгожээ. 

УНТЭ-ийн 100 жилийн ойн баярын хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрийн биеэр хүрэлцэн ирж, шагнал гардуулахын хамт тус баярын хурлыг нээж, нийт эмч, анагаах ухааны салбарын ажилчид, тус эмнэлгийн үе үеийн ажилтнуудад баяр хүргэж, цаашдын амжилтыг хүсэн ерөөлөө.
 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ "Нэгдүгээр эмнэлгийн түүх бол манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн түүх болохыг онцлоод, өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улсын ууган эмнэлэг болох УНТЭ давхардсан тоогоор 20 сая гаруй үйлчилгээ үзүүлж, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэлээ. Цаашид дэвшилтэт технологи, оношлогоо, эмчилгээний олон талт арга барил нэвтрүүлж, Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалж, амьдралын чанарыг дээшлүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсаныг Монголын төр өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн баатар төрийн алтан соёмбот цолоор шагнан алдаршуулж байна" гэдгийг онцлов. 

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үе үеийн ажилтан, албан хаагч та бүхэндээ 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зориг(66.181.183.34) 2025 оны 10 сарын 25

Одоо эмнэлгийн танилцуулга нтр нь алаад өгнө өө, улсын баатар эмнэлэг гадныхан ёстой гайхах байх даа. ийм солиорол хаана ч байхгүй ш дээ, хойд солонгост ч байхгүй. яана аа

0  |  0
зориг(66.181.183.34) 2025 оны 10 сарын 25

Одоо эмнэлгийн танилцуулга нтр нь алаад өгнө өө, улсын баатар эмнэлэг гадныхан ёстой гайхах байх даа. ийм солиорол хаана ч байхгүй ш дээ, хойд солонгост ч байхгүй. яана аа

0  |  0
Ьвлвд(103.168.34.159) 2025 оны 10 сарын 25

Сэтгуулч гуай ходолмориин баатар шуу дайнд явсан юмуу

0  |  0
Хуучин үйлчлүүлэгч(172.91.182.247) 2025 оны 10 сарын 25

Яанаа!? Өмнөөс нь ичмээр юмаа

2  |  0
Top