ЭМЯ | 43 мэргэжлийн салбар зөвлөлийг 30 болгон шинэчиллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

43 мэргэжлийн салбар зөвлөлийг 30 болгон шинэчилсэн ба ерөнхий мэргэжилтнүүд өнөөдөр тамга, үнэмлэхээ гардан авлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийг тодорхойлоход манлайлан ажиллахыг хүсэж, баяр хүргэв.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулахад нь зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажилладаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top